Mongolia’s rural communities, scattered across the vast steppes, rugged mountains, and harsh deserts, are deeply connected to their land. Their livelihoods, particularly pastoralism, depend on the health of livestock, water sources, and pastures—all of which are under threat from climate change. Rising temperatures, altered precipitation patterns, and increased frequency of extreme weather events are making it harder for these communities to maintain their way of life.
Монголын өндөр уулс, хээр тал,говийн өргөн уудам нутагт бэлчээр ашиглаж мал аж ахуйгаа авч явдаг, нүүдэлчин өв соёл, нүүдэлчин сэтгэхүйгээ хадгалж амьдардаг ард иргэд бол зөвхөн монголын малчид юм. Монгол мал аж ахуйн таван хошуу мал нь байгальд жамаараа ургадаг олон төрлийн ургамлаас сорчлон идэж, цэнгэг ус ууж, цэвэр агаарт бэлчээрлэдэг. Цаг агаар, байгаль орчинтойгоо хүйн холбоотой амьдардаг малчид цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн улмаас бэлчээр, ус хомсдох, мал сүргийн тарга хүч, ашиг шим буурах, эрүүл мэнд муудах, улмаар амжиргааны орлого багасах зэрэг олон бэрхшээлтэй тулгардаг. Сүүлийн жилүүдэд дэлхийн дулааралт, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагавар нь малчдын уламжлалт амьдралын хэв маягийг хадгалахад ноцтой бэрхшээл үүсгэж байна.
To address these challenges, the Asian Development Bank (ADB) has launched several initiatives aimed at building climate resilience. One such initiative is the Technical Assistance project “Improving Climate Change Adaptation Strategic Planning and Community Resilience in the Environment and Natural Resources Sector”, which focuses on three aimags: Arkhangai, Bayankhongor, and Selenge. The project identified three primary areas of support for rural communities in these aimags (provinces): the vulnerability of water resources, the degradation of biodiversity and ecosystems, and the implications of climate change for tourism.
Азийн Хөгжлийн Банк (АХБ) эдгээр сорилтуудыг даван туулахад чиглэсэн олон санаачилгыг хэрэгжүүлж байна. Эдгээрийн нэг нь “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох стратеги төлөвлөлтийг боловсронгуй болгох, орон нутгийн иргэдийн байгаль орчин болон байгалийн нөөцийн салбарт дасан зохицох чадавхыг бэхжүүлэх” техникийн туслалцааны төсөл юм. Энэ төслийн хүрээнд Архангай, Баянхонгор, Сэлэнгэ аймгуудад усны нөөцийн менежмент, биологийн олон янз байдлыг хамгаалах, экосистемийг нөхөн сэргээх, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх гэсэн үндсэн гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
One unique aspect is the emphasis on small grants given to 28 local civil society organizations to support local adaptation initiatives, which yielded remarkable results. They have improved access to water, promoted sustainable agriculture and livestock management practices, and created new economic opportunities for rural residents. The approach is rooted in the belief that local communities are best equipped to identify and implement solutions that will benefit their own people and environment. By providing financial and technical support, ADB helped unlock the potential of these communities and build a more resilient and sustainable future for Mongolia.
Энэ төслийн онцлох нэг арга хэмжээ нь уур амьсгалын өөрчлөлт, усны нөөц, биологийн олон янз байдлын хомсдлоос үүдэлтэй аюул, эко аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгарч байгаа эрсдэлийг бууруулахад чиглэсэн дасан зохиоцох арга хэмжээг хэрэгжүүлэхэд иргэдийн идэвхтэй оролцоо, иргэний нийгмийн байгууллагуудыг санаачлагыг санхүүжүүлэн хэрэгжүүлсэн юм.Үүний үр дүнд дээрх 3 аймагт иргэний нийгмийн байгууллагуудын санаачлан хэрэгжүүлсэн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох 28 төслийг амжилттай хэрэгжүүлж, гайхалтай үр дүнд хүрсэн юм. Эдгээр төслүүд нь усны нөөцийг нэмэгдүүлж, хүртээмжийг сайжруулж, тогтвортой газар тариалан болон мал аж ахуй, нутгийн иргэдэд түшиглэсэн эко аялал жуулчлалыг хөгжүүлэх жишиг загварыг бий болгосны зэрэгцээ орон нутгийн иргэдэд эдийн засгийн шинэ боломжуудыг нээж өгсөн юм. Энэхүү буцалтгүй тусламж нь орон нутгийн иргэд өөрсдийн нутаг дэвсгэрт тулгамдаж буй асуудлуудыг нарийвчлан тодорхойлж, хүн ам болон байгаль орчинд нийцсэн, үр дүнтэй шийдлүүдийг амжилттай хэрэгжүүлэннутгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд засан зохиоцох чадавхыг улам бэхжүүлж, АХБ-ны зүгээс Монгол Улсад илүү тогтвортой ирээдүйг цогцлоох үйл хэрэгт оруулж байгаа үнэтэй хувь нэмэр юм.